Стратегийн судалгааны хүрээлэн, Бүгд Найрамдах Кыргызстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран “Нийслэлийн бөөгнөрөл дэх утаа: Улс төр, эдийн засгийн шийдэл” сэдэвт  дугуй ширээний цахим ярилцлагыг 2023 оны дөрөвдүгээр сарын 26-нд зохион байгууллаа.

Цахим ярилцлагад хоёр хүрээлэнгийн 20 орчим судлаачид оролцож, Улаанбаатар, Бишкек хотуудын агаарын бохирдлын асуудал, шийдвэрлэх арга зам, бодлого, хөтөлбөр, арга хэмжээний талаар таван илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Кыргызстаны тал “Бишкек хотын агаарын бохирдлын асуудал”,  “Бишкек хотын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх арга замууд”, “Агаарын бохирдлыг бууруулахад хөрөнгө оруулалтыг татах” сэдвээр илтгэл тавьсан бол ССХ-ийн судлаачид Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал, түүнийг шийдвэрлэх арга замуудын талаар харилцан илтгэл тавьж хэлэлцүүллээ. 

Similar Posts