Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Гадаадын иргэн, харьяатын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөн, эрх зүйн статус: Бодлогын шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-нд зохион байгууллаа.


Тус хурлаар судлаачид Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийн нөхцөл байдал, хөдөлмөр эрхлэлт, эрх зүйн зохицуулалт болон хүний эрхийн тулгамдсан асуудлаар илтгэл хэлэлцүүлж, бодлогын шийдлийн талаар санал солилцов.

Уг хуралд 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, илтгэлүүдтэй холбоотой санал, дүгнэлтээ хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Similar Posts