Стратеги судалгааны хүрээлэнгээс захирал, дэслэгч генерал Л.Моломжамц, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Галсанжамц агсны нэрэмжит шилдэг нийтлэлийн уралдааныг жил бүр уламжлал болгон явуулдаг юм. Энэ удаагийн уралдааныг “Үндэсний эв нэгдэл” сэдвийн хүрээнд явуулж, шилдэг нийтлэлүүдээр 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр “Хүүхэд залуучууд ба үндэсний эв нэгдэл” судалгааны үр дүнг судлаач О.Баярмаа танилцуулж, тэргүүн байрт шалгарсан оюутнууд илтгэлээ хэлэлцүүллээ. Мөн шилдэг нийтлэлийн уралдааны эздэд шагналыг гардуулав. Тус уралдааны тэргүүн байрыг ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн III дамжааны оюутан Ц.Пүрэвзаяа, дэд байрыг оюутан М.Баттулга, гутгаар байрыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн IV дамжааны оюутан Ё.Барсболд, тусгай байрыг ҮБХИС-ийн оюутан М.Номиулин, ДХИС-ийн Ж.Дулмаа нар тус тус хүртлээ. Тэд МУИС, ШУТИС, МУБИС, ҮБХИС, ДХИС, ҮТИС-ийн 50 гаруй оюутнаас оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.

Хэлэлцүүлэгт тус хүрээлэнгийн үе үеийн удирдлага, ахмад судлаачид, холбогдох албаны төлөөллөөс гадна дэслэгч генерал Л.Моломжамц агсны ач охин Э.Энхгэрэл, УИХ-ын гишүүн М.Батчимэг агсны охин Э.Анужин, Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Галсанжамц агсны гэргий хүний гавьяат эмч, доктор Х.Должин, түүний охин Г.Ганчимэг нар хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэв.


Шалгарсан оюутнуудын өгүүллийг Стратеги судалгааны хүрээлэнгийн “Соёмбо” сэтгүүлийн №3 дугаарт эмхэтгэн хэвлүүлсэн бөгөөд дараах холбоосоор https://iss.gov.mn/?p=8012 дэлгэрэнгүй танилцана уу.
