Стратеги судалгааны хүрээлэн, БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэн хамтран “Аюулгүй байдлын яриа хэлэлцээ” хурлыг 08 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Хуралд оролцогчид Монгол Улс, БНСУ-ын хооронд тогтоосон стратегийн түншлэлийг бэхжүүлэх, Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын төлөв байдал болон хоёр орны иргэд хоорондын харилцаа зэрэг асуудлыг хөндсөн илтгэлүүдийн хүрээнд харилцан ярилцаж, санал бодлоо солилцов.
Хуралд Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, профессор Б.Даваадорж, Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Ж.Мэндээ, Гадаад харилцааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төлөөлөл, БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Хан Сук Хи тэргүүтэй шинжээч, судлаач нар оролцлоо.
Хурлын төгсгөлд талууд хоёр хүрээлэн хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулсан юм.