Стратеги судалгааны хүрээлэн болон Удирдлагын академи цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг 2026 оны гуравдугаар сарын 6-ны өдөр байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд судалгаа шинжилгээ, сургалт, мэдлэг солилцох, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн энэ үеэр “Сонгууль ба кибер аюулгүй байдал” сэдэвт анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл, судлаачид, мэргэжилтнүүд оролцож, сонгуулийн мэдээллийн системийн хамгаалалт, цахим халдлагаас сэргийлэх бодлого, олон улсын туршлага болон байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.

Similar Posts