Монгол Улсын Их Сургуулийн УТСОУХНУС-ийн багш, профессоруудын төлөөлөл 2025 оны 02 дугаар сарын 06-нд тус хүрээлэнд зочиллоо. Энэ үеэр Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Ж.Мэндээ, УТСОУХНУС-ийн захирал, доктор С.Мөнхбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд талууд хамтран судалгаа хийх, хурал семинар зохион байгуулах, багш, судлаачдын чадавхыг бэхжүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагааг өрнүүлэх талаар ярилцлаа.

