Стратеги судалгааны хүрээлэнгээс захирал, дэслэгч генерал Л.Моломжамц, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Галсанжамц агсны нэрэмжит шилдэг нийтлэлийн уралдааныг их, дээд сургуулийн 3, 4 дүгээр дамжааны оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм. Энэ удаагийн нийтлэлийн уралдааныг Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан Ялтын бага хурлын 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Ялтын бага хурал ба Монгол Улс” сэдвээр зохион байгуулж, МУИС, МУБИС, ҮБХИС, ДХИС, ҮТА, ХИС-ийн 22 оюутан оролцсон юм.
Энэхүү уралдааны хүрээнд “Ялтын бага хурал ба Монгол Улс” сэдэвт шилдэг нийтлэлийн уралдааны хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 31-ний өдөр ССХ-д зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт тус хүрээлэнгийн ахмад судлаачид, уралдаанд шалгарсан оюутнууд, удирдсан багш, сургуулийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хэлэлцүүлгийг нээж тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Б.Хандсүрэн үг хэлж, “Ялтын хэлэлцээр ба Монгол Улс”, “Их гурвалын уулзалт ба Монголын тусгаар тогтнолын асуудал”, “Ялтын хэлэлцээр ба Монголын тусгаар тогтнол” сэдвээр нийтлэлийн уралдаанд тэргүүн байрт шалгарсан оюутнууд илтгэл тавьж, амжилттай хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгийн үеэр шилдэг нийтлэлийн уралдааны шагналыг гардуулав. Тухайлбал, Дэслэгч генерал Л.Моломжамц агсны ач охин, “Мянганы сорилтын сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл тэргүүн байрын шагналыг МУИС-ийн УТОУХНУС-ийн оюутан М.Тамираад, УИХ-ын гишүүн М.Батчимэг агсны охин Э.Анужин дэд байрын шагналыг оюутан О.Мөнгөнзулд, Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Галсанжамц агсны гэргий хүний гавьяат эмч, доктор Х.Должин гутгаар байрын шагналыг ҮБХИС-ийн оюутан С.Анужинд тус тус гардуулж өглөө.
Шалгарсан оюутнуудын болон ДХИС-ийн оюутан Б.Дөлгөөндарь, сонсогч Г.Билгүүн-Очир нарын өгүүллийг Стратеги судалгааны хүрээлэнгийн “Соёмбо” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт эмхэтгэн хэвлүүлсэн юм.