Монгол Улсын Төрийн соёрхолт, Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич), хууль зүйн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн Эмерит профессор, Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн хүндэт доктор С.Нарангэрэл Стратегийн судалгааны хүрээлэнд энэ сарын 12-ны өдөр зочиллоо.

Тэрээр тус хүрээлэнгийн албан хаагчдад “Хүмүүн байхын учир, ёс суртахуунд нь оршвой” сэдвийн хүрээнд Монголын түүхэн судар, сурвалжуудад үндэслэн монголчуудын уламжлалт ёс суртахуун нь олон шинжлэх ухааны үндсэнд бүрэлддэг өргөн ойлголтоос гадна шударга ёсыг хэрхэн бэхжүүлж байсан, Их эзэн Чингис хааны билиг сургааль, Монголын нууц товчоонд хэрхэн авч үзсэн тухай сонирхолтой лекцийг уншсан юм.

Similar Posts