Стратеги судалгааны хүрээлэн болон Узбекистаны Төв Азийн олон улсын хүрээлэн хооронд цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Ж.Мэндээ, Төв Азийн олон улсын хүрээлэнгийн захирал Жавлон Вахабов нар биечлэн оролцсон бөгөөд цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
