Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Гадаад харилцааны яам хамтран Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаарх “Зөвшилцөл-2024” хурлыг 12 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Хуралд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нарын хүндэт зочдоос гадна холбогдох төрийн байгууллага судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөл оролцож, Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдлын талаар хэлэлцсэн юм.

Similar Posts