Стратегийн судалгааны хүрээлэнгээс ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сантай хамтран “Геополитикийн лаборатори” дугуй ширээний 2024 оны эхний цуврал хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ССХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Мэндээ тэргүүтэй шинжээчид болон бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.
Энэ удаагийн зочин илтгэгчээр Фридрих-Эбертийн сангийн Ази дахь бүс нутгийн хамтын ажиллагааны газрын захирал Марк Заксэр зочноор оролцож “Энэтхэг-номхон далайн бүс нутаг дахь геополитикийн өрсөлдөөн, гео-эдийн засгийн цочрол” сэдвээр танилцуулга хийлээ. Түүнчлэн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал Б.Лакшми, Америкийн Монгол судлалын төвийн Харилцаа холбооны зохицуулагч Д.Буяндэлгэр нар панелистаар оролцож, өөрсдийн байр суурийг илэрхийлж, асуулт, хариулт өрнүүлэв.