Туркийн зүүн өмнөд болон Сирийн баруун хойд хэсэгт өнөө өглөө орон нутгийн цагаар 04:17 цагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүний улмаас Туркэд 500, Сирид 230 хүн нас барж, олон мянган хүн шархдаад байгаа аж. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч нуранган дор хэдэн хүн ямар байдалд байгаа нь тодорхойгүй байна.
Газар хөдлөлтөд Туркийн Газиантеп, Кахраманмарас, Хатай, Османие, Адьяман, Малатья, Шанлиурфа, Адана, Диярбакир, Килис зэрэг 10 хот, Сирийн Алеппо, Латаки, Хама, Тартус мужууд өртсөн байна. Газар хөдлөлтийн чичиргээ 45 секунд орчим үргэлжилж, Кипр, Ливан, Ливид улсад мөн мэдрэгдсэн байна.