Өнөөгийн байдлаар орчин үеийн дэвшилтэт хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд шаардлагатай боловсронгуй технологийн эх үүсвэр хязгаарлагдмал байдаг бөгөөд гол тоглогчид болох Япон, Нидерланд улсууд Хятад руу хийх экспортоо хязгаарлах болсноо зарлав. Ингэснээр Японы томоохон технологийн компаниудаас гадна Нидерландын хамгийн чухал компаниудын нэг болох ASML нэгдэж байгаа юм.
Тус компани нь дэвшилтэт хагас дамжуулагч үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой хэт ягаан туяаны литографийн машин үйлдвэрлэдэг дэлхийн цорын ганц компани юм. Эдгээр арга хэмжээ нь АНУ-Хятадын технологийн дайн улам өргөжиж, дараагийн шатандаа орж байгааг илтгэж байна. АНУ анх 2015 онд Хятад руу хийх чипний экспортдоо хязгаарлалт тавьж, 2021 болон 2022 онд хоёр удаа сунгасан байдаг. Ингэснээр хиймэл оюун ухааны техник хангамж болох график боловсруулах нэгж (GPU), тензор боловсруулах нэгж (TPU), дэвшилтэт хэрэглээний тусгай нэгдсэн хэлхээ (ASICS) болон хамгийн сүүлийн үеийн хэт ягаан туяаны литограф (EUV) төхөөрөмжүүдийн экспортыг зогсоогоод байгаа юм. Ингэснээр Хятадын технологийн хөгжил, тэр дундаа хагас дамжуулагчийн салбарт хүнд цохилт болж байна.
Эх сурвалж: computerworld .com