Стратеги судалгааны хүрээлэнгийн Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын судалгааны төвөөс тавдугаар сарын 13-ны өдөр Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын зарим асуудлын хүрээнд уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцын үндэсний зохицуулагч, доктор З.Батжаргал, ХААИС-ын профессор, доктор Ш.Баранчулуун, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын эрхлэгч, доктор М.Алтанбагана, тус хүрээлэнгийн Хөрс судлалын лабораторийн эрхлэгч доктор О.Батхишиг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Д.Цэрэнноров, Дэлхийн банкны төслийн зөвлөх доктор Ш.Болдбаатар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор П.Чимидцэрэн нарын салбарын тэргүүлэх эрдэмтэд, экспертүүд оролцож санал бодлоо солилцлоо.