ССХ-ийн судлаачид  04 дүгээр сарын 13-нд  Жорж С. Маршаллын нэрэмжит Европын Аюулгүй байдал судлалын төвөөс зохион байгуулсан  “COVID-19-ийн дараах Төв Азийн тогтвортой байдал: Бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт цахим семинарт оролцлоо

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Төв Азийн бүс нутгийн улсууд цар тахлын сөрөг үр дагаврыг арилгах харилцан адилгүй арга хэмжээ авч ажиллажээ. Бүс нутгийн улсуудад үүсч бий болсон нийгэм, эдийн засаг, улс төрийн үр дагавар ч ялгаатай байна.  Төв Азийн 5 улсын ДНБ-ий тухайд, гурвынх нь өсөлт буурсан бол хоёрынх нь өсөлт удаашралтай ч үргэлжилж байна. Зарим улсын иргэд засгийн газрын үйл ажиллагаа, эрүүл мэндийн үйлчилгээний хязгаарлагдмал хүчин чадалд сэтгэл дундуур байгаа ч  энэ нь тогтвортой байдлыг алдагдуулахуйц хүчин зүйл болсонгүй.

Цар тахлын үед бүс нутгийн улс хоорондын хамтын ажиллагаа эрчимжсэн нь анхаарал татаж байна.  Илүүтэйгэр мэдээлэл солилцох, туршлага судлах, харилцан туслах зэрэг арга хэлбэрээр нягт хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ Төв Азийн хөрш зэргэлдээх хоёр том гүрэн болох ОХУ, БНХАУ цар тахлын эсрэг тэмцэлд бүс нутгийн түншүүдээ дэмжин, ажиллаж байгаа асуудалд семинарын  агуулга чиглэж байв.

Similar Posts