2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ҮАБЗ-ийн Стратеги Судалгааны Хүрээлэнгийн захирал З.Болдбаатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНАСАУ-ын элчин сайдын яамны III нарийн бичгийн дарга Ри Кунсөн,   ССХ-ийн ЭНБД Б.Баттөр, ОУБНСС-ын эрхлэгч, доктор Б.Отгонсүрэн, тус төвийн ЭША З.Болор нар байлцав.

БНАСАУ-ын ЭСЯ болон ССХ-ийн идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид хоёр улсын уламжлалт найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд талууд хамтарч ажиллахаар тохиролцов. Уулзалтаар цар тахлын нөхцөл байдал, олон улсын байдалд гарч буй өөрчлөлт зэрэг асуудлаар санал солилцов.

Элчин сайд О Сын Хо ССХ нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирснээс гадна “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгаар ЗХА-ийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэв.

Similar Posts