“Монгол хүний сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны гуравдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулав.

Тус хурлаар Стратеги судалгааны хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Боловсролын яам болон төрийн цэргийн зарим байгууллагын төлөөлөл оролцлоо.





Хуралд оролцогчид Монгол Улсын хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд холбогдох асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж, санал солилцов.
