Тус хүрээлэн Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Монгол Улс дахь зохион байгуулалттай гэмт хэргийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газар болон Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож, Монгол Улсад үйлдэгдэж буй зохион байгуулалттай гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага, тулгамдсан асуудлын талаар санал бодлоо солилцлоо.

