Стратеги судалгааны хүрээлэнгийн номын санг Америк дахь Монгол судлалыг үндэслэгч, нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтиморын нэрэмжит болгох арга хэмжээг 2026 оны гуравдугаар сарын 12-нд зохион байгууллаа.

Арга хэмжээнд доктор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, Академич Ц.Батбаяр, Америкийн Монгол судлалын төвийн суурин захирал М.Даваасүрэн болон хүрээлэнгийн удирдлага, судлаачид оролцож, эрдэмтний амьдрал, үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн энэ үеэр Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран Оуэн Латтиморын судалгааны бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, номын хандивын арга хэмжээг зохион байгуулж, “Интер ном” номын дэлгүүр шинэ номын танилцуулга хийлээ.

Similar Posts