Стратеги судалгааны хүрээлэн, Эдийн засаг хөгжлийн яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтарч “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор: тулгарч буй хүндрэл, боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 5 сарын 21-ний өдөр зохион байгуулав.

“Гурван улсын эдийн засгийн коридорын хэрэгжилт”-ийн хүрээнд хийж буй судалгааны эхний үр дүнг Төрийн шийдвэр гаргагч, гүйцэтгэгч байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөлөлд танилцуулан, хөтөлбөрийн хэрэгжилт, тулгарч байгаа асуудлыг хэлэлцэв.


