Стратеги судалгааны хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Элчин сайдын цаг” хөтөлбөрт Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд ноён Стефен Даст 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр уригдан оролцлоо.

Элчин сайд олон улс, бүс нутгийн байдал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар хүрээлэнгийн шинжээчидтэй нээлттэй ярилцаж, сонирхсон асуултад хариулж, санал бодлоо харилцан солилцлоо.

