Стратеги судалгааны хүрээлэн БНСУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Стратегийн Хүрээлэн (INSS)-тэй онлайн уулзалтыг гуравдугаар сарын 30-ны өдөр хийв. Цаашид хүрээлэн хоорондын уулзалтын давтамжийг нэмэгдүүлж, харилцан сонирхлын хүрээнд нягт хамтарч ажиллахаа талууд илэрхийлэв.
Уулзалтаар Солонгосын хойг, Зүүн хойд азийн бүс нутагт тулгарч буй сорилт, бэрхшээл, бусад холбогдох асуудлаар санал солилцлоо.