ОХУ болон Украйн улсын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ тэргүүтэй барууны орнуудын зүгээс ОХУ-д нэгдсэн хориг арга хэмжээ хэрэгжүүлээд нэг сар гаруй хугацаа өнгөрсөн байна. “Тони Блейр Глобал өөрчлөлтийн хүрээлэн”-ээс хориг арга хэмжээний үр дүнг судлан цаашид хэрхэн хэрэгжүүлэх тухайгаа хэлэлцэх хэрэгтэй гэж дүгнэжээ.
АНУ болон барууны орнуудын зүгээс хэрэгжүүлсэн хориг арга хэмжээ нь ОХУ-ын нөлөө бүхий элит давхаргын гадаадад байрлах актив хөрөнгийг царцааснаар эхэлсэн байна. Үүний дараа өмнө хэрэгжүүлж байгаагүй олон төрлийн хориг арга хэмжээ авч эхлэн ОХУ-ын төв банкны болон ихэнх санхүүгийн байгууллагуудын гадаад валютын нөөцийг царцаан, олон улсын санхүүгийн харилцааны SWIFT системээс хасан хязгаарлажээ. Түүнчлэн АНУ болон Их Британи улс ОХУ-аас газрын тос авахаас бүрэн татгалзаж, харин Европын Холбоо (ЕХ) хоригт хамрагдсан компани, хувь хүмүүсийн тоог улам өргөжүүлэн 2022 оны эцэс гэхэд эрчим хүчний импортын хэмжээг 2/3 хүртэл бууруулах зорилт тавьсан байна.
Хориг арга хэмжээний нэгтгэсэн мэдээлэл:
Хориг арга хэмжээ | Хоригт хамрагдсан байгууллага | Хэрэгжүүлэгч улс |
Төв банкны гадаад валютын нөөцийг царцаасан | ОХУ-ын Засгийн газар болон төв банк | АНУ, Их Британи ЕХ, Канад |
Төв банкны гүйлгээг хориглосон | – | АНУ, Их Британи ЕХ, Канад |
Үндэсний баялгийн сан болон сангийн яамны гүйлгээг хориглосон | – | Их Британи, АНУ |
ОХУ-ын болон Беларусийн хэд хэдэн томоохон санхүүгийн байгууллагыг SWIFT системээс хассан | Санхүүгийн тэргүүлэгч салбарууд, Сбер банк, ВТБ банк, Беларусь улсын Дабрабыт банк, Беларусийн хөгжлийн банк | АНУ, Их Британи ЕХ, Канад |
ОХУ-ын тэргүүлэх банк, Санхүүгийн байгууллагуудын активыг царцаасан, хязгаарлалтын арга хэмжээ | ВТБ, Сбербанк, Альфа,Открытиенк, Россия банк, Промсвязьбанк,Совкомбанк,Новикомбанк, Россельхозбанк,ЦБ Москва, Газпромбанк Избанк, Генбанк, Черноморский банк | Их Британи, АНУ, ЕХ, Канад, Швейцар, Япон |
Беларусь улсын төрийн банкны активыг царцаасан | Белинвестбанк Дабрабыт банк | АНУ |
ЕХ-ны банкан дахь 100 мянган еврогоос дээш ОХУ-ын харьяаны хадгаламжийг хориглосон, ОХУ-ын банкны дансанд байгаа ЕХ-ын үнэт цаас, еврог оросын иргэнд худалдахыг хориглосон | – | ЕХ |
ОХУ-ын төрийн компанийн хувьцаа ОХУ-ын шинээр гаргах бонд Их Британи болон ОХУ-ын компаниар дамжуулан фунт стерлингээр шилжүүлэг хийх болон мөнгө санхүүгийн хэрэгслийг ашиглан шилжилтийн үнэт цаас гаргахыг ОХУ-ын санхүүгийн байгууллагуудыг доллароор шилжүүлэг хийхийг хориглосон | Санхүүгийн тэргүүлэгч салбарууд | 1) ЕХ 2) Япон 3) Их Британи 4) АНУ |
Эдийн засаг болон худалдааны хориг: ОХУ-ын зарим компанитай худалдаа хийхийг хориглосон. Экспортын бүтээгдэхүүний хориг Нисэх-сансар, батлан хамгаалах, усан онгоцны гэх мэт гол салбарт өндөр технологи болон хоёрдмол хэрэглээний барааг худалдахыг хориглосон Үйлчилгээний салбарт дараах хязгаарлалт тогтоосон Импортын бүтээгдэхүүний хориг 2022 оны сүүл хүртэл үе шаттай байгалийн хийн хязгаарлалт байгалийн хий, газрын тос, нүүрс болон бусад эрдэст бүтээгдэхүүн ОХУ-аас газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүн болон ган бусад түүхий эд оруулж ирэхийг хориглосон ОХУ-д үйлдвэрлэгдсэн бүх бүтээгдэхүүн ОХУ болон Беларусь улсыг Олон улсын худалдааны байгууллагын “Бизнесийн үйл ажиллагаа явуулах хамгийн таатай улс” гэх нэр хүндийг хориглох | ОХУ-ын засгийн газрын болон засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалттай компани, нисэх-сансрын салбар, батлан хамгаалах болон эрчим хүчний салбар тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, эрчим хүчний салбарын технологи, мөн өргөн хэрэглээний бараа болон түүхий эдийн зарим бүтээгдэхүүн Нисэх-сансар, батлан хамгаалах, усан онгоцны гэх мэт гол салбаринженер, техникийн туслалцаа болон аялал жуулчлалын үйлчилгээ ОХУ-ын газрын тос | АНУ, Их Британи, ЕХ, Канад, Швейцар, Австрали, АНУ, Их Британи, ЕХ, Канад, Швейцар, АвстралиАНУ, Их Британи, ЕХ, Япон, АНУ, Их Британи, ЕХ, Швейцар, Австрали, АНУ, Канад, Австрали, Их Британи, АНУАНУ, ЕХ, Канад Австрали 9)АНУ, Их Британи , ЕХ, Япон, Канад, Өмнөд Солонгос, Австрали болон бусад ДХБ гишүүд |
Хувь хүмүүсийн хориг: Хориг арга хэмжээнд орсон хүмүүсийн активыг худалдах, авах үйл ажиллагааг царцаасан, тодорхой хүмүүсийг хориг тавьсан улсад нэвтрэхийг хориглосон | ОХУ-ын төр засгийн эрх мэдэлтнүүд, элитүүд, парламентын гишүүд болон бизнес эрхлэгчид | АНУ, Их Британи, ЕХ, Швейцар, Канад, Австрали |
Бусад арга хэмжээ: Крым, Домбас, Луганск мужийг газар нутгийн хориг арга хэмжээнд хамруулсан ОХУ-ын нисэх онгоцыг хориг тавьсан улс орнуудын агаарын орон зайд нисэхийг хориглосон ОХУ-ын усан онгоцыг хориг тавьсан улсын усан боомтыг ашиглахыг хориглосон | – | 1) Их Британи , ЕХ 2)АНУ, Их Британи, ЕХ, Швейцар 3) Их Британи , ЕХ, Канад |