Стратеги судалгааны хүрээлэнгийн дэргэдэх “Кибер аюулгүй байдлын залуу судлаачдын клуб”-ын хоёр дахь удаагийн уулзалтыг энэ сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад зочноор Японы JPCERT/CC-ийн гадаад хамтын ажиллагааны захирал доктор Комияама Койчиро оролцлоо. Энэ удаагийн уулзалтаар Монгол-Японы кибер аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар хоёр талын судлаачдын төлөөлөл илтгэл тавьж, цаашдын хамтын ажиллагааны талаар илэн далангүй ярилцлаа.