Стратеги судалгааны хүрээлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хурдасгуур” төвтэй хамтран Ирээдүй ба хэтийн төлөв (Futures & Foresight) сэдэвт сургалт, семинарыг энэ сарын 23-ны өдөр тус хүрээлэнд зохион байгууллаа.
![](https://iss.gov.mn/wp-content/uploads/2024/08/viber_image_2024-08-23_15-20-45-439-1024x768.jpg)
Сургалтыг АНУ-ын Хьюстоны их сургуулийн Хэтийн төлөв судлаач, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн зөвлөх, доктор Жон Суини удирдан явуулав. Ирээдүй, хэтийн төлөвийг урьдчилан таамаглах онол, дасгал ажлыг хослуулсан сургалтад тус хүрээлэнгийн шинжээчид, аюулгүй байдал, стратеги судлалын судлаач, мэргэжилтнүүдийг хамруулав.