Стратеги судалгааны хүрээлэн “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах” сэдвийн хүрээнд Гамшиг судлалын хүрээлэнтэй хамтран уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 27-ны өдөр зохион байгуулав.
Хэлэлцүүлгээс эрдэмтэн судлаачид гамшгийн асуудлаар хийсэн судалгаа шинжилгээний ажлуудын үр дүнг нэгтгэх, төр засгийн бодлого шийдвэрт тусгуулах, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүдийг эмхэтгэн сэтгүүл, тойм гаргах нь зүйтэй гэсэн саналуудыг дэвшүүлэв.
Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд судлаач нар оролцлоо.