Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал буюу “CИКA” олон улсын байгууллагын тинк танк форумын 13 дугаар уулзалт “Хөгжил ба аюулгүй байдлын цуурай: СИКА-гийн институцийн өөрчлөлт дэх бүс нутгийн хамтын ажиллагаа ба засаглал” сэдвийн дор Азербайжаны нийслэл Баку хотод 2025 оны есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд явагдаж өнгөрлөө.

Эх сурвалж: https://www.s-cica.org/index.php?view=page&t=press_releases&id=2658
СИКА-гийн тинк танк форумын 13 дугаар уулзалтыг Шанхайн Олон улсын судалгааны хүрээлэн, Азербайжаны Олон улсын харилцааны шинжилгээний төв Баку хотноо хамтран зохион байгуулж, СИКА-гийн удирдлага, гишүүн 20 гаруй орны шинжээчид оролцсон бол тус хүрээлэнгийн төлөөлөл уулзалтад цахимаар оролцлоо.

