ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2021 онд 400 тоот зарлигаараа Үндэсний аюулгүй байдлын суурь баримт бичиг болох “Үндэсний аюулгүй байдлын стратеги”-ийг шинэчлэн баталсан. Баримт бичиг нь таван бүлэг, 106 зүйлтэй ОХУ-ын үндэсний ашиг сонирхол, үндэсний стратегийн тэргүүлэх чиглэл, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны тогтвортой хөгжлийг урт хугацаанд хангахад чиглэсэн дотоод, гадаад бодлогод хэрэгжүүлэх зорилго, зорилт, арга хэмжээг тодорхойлсон юм.
Тус баримт бичгийн тогтоолд “Энэхүү стратегийг хэрэгжүүлснээр Оросын ард түмнийг хамгаалах, хүнээ хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, улс орны батлан хамгаалах чадвар, дотоодын эв нэгдэл, нийгмийн эв нэгдлийг цаашид бэхжүүлэх, үндэсний хөгжлийн зорилгод хүрэх, улс орны өрсөлдөх чадвар, олон улсын тавцан дахь нэр хүндийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна” гэж дурджээ.
Энэхүү баримт бичгийг ҮАБЗ-ийн ССХ-ийн Олон улсын цэрэг, аюулгүй байдлын стратегийн судалгааны төвийн ахлах шинжээч, цэргийн шинжлэх ухааны доктор хурандаа Д.Эрдэнэцогтын орчуулснаар та бүхэнд толилуулж байна.
Энд дарж үзнэ үү.