Төр, нийгэм, хүний аюулгүй байдлын судалгааны төвийн шинжээч, доктор С.Алтанчимэгийн “Төрийн захиргааны төв байгууллагын мэдлэг солилцоог дэмжих манлайллын хэв маяг” сэдэвт өгүүллийг “Төрийн удирдлага” сэтгүүлийн 2021 оны IV улирлын дугаарт нийтэлжээ.
Тэрээр өгүүллээ Монгол Улсын ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамдын албан хаагчдыг хамруулсан, тоон болон чанарын судалгааныхаа үр дүнд суурилан бичжээ. Тус сэтгүүл нь Төрийн захиргаа, удирдахуйн ухааны судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэдэг юм.