АНУ, Япон хамтран сансарт цөмийн зэвсэг хэрэглэх, хөгжүүлэхгүй байхыг бүх улсад уриалсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол гаргахаар санаачилж байгаагаа энэ сарын 18-ны өдөр мэдэгдлээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр АНУ-ын төлөөлөгч Линда Томас Грийнфийлд “Дэлхийн тойрог замд цөмийн зэвсгийг ямар нэг байдлаар байрлуулах нь урьд өмнө байгаагүй, аюултай, хүлээн зөвшөөрч болохгүй зүйл” гэж мэдэгдсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Москвагийн хувьд сансарт цөмийн зэвсэг байрлуулах санаагүй байгаа, зөвхөн АНУ-тай адил байдлаар сансрын чадавхаа хөгжүүлж байгаа гэжээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан. Эх сурвалж: https://apnews.com/article/un-nuclear-weapons-space-us-japan-russia-37daa4642da601e641500299061fd9d8
Сансрын орон зайн энэхүү гэрээнд АНУ, ОХУ-ыг оролцуулан дэлхийн 114 улс нэгдсэн байгаа бөгөөд “цөмийн болон бусад аливаа төрлийн үй олноор хөнөөх зэвсгийг” тойрог замд оруулах, “бусад ямар нэг байдлаар сансарт зэвсэг” байрлуулахыг хориглосон байдаг.