НҮБ-ын Ази, Номхон далайн Нийгэм, эдийн засгийн комисс болон Стратеги судалгааны хүрээлэн хамтран “Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн улмаас үүдэлтэй хүнс, эрчим хүчний хямралыг сөрөн тэсвэрлэх” сэдэвт сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Энэхүү сургалтад Эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Үндэсний гамшиг судлалын хүрээлэн зэрэг 14 байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцов. НҮБ-ын Ази, Номхон далайн Нийгэм, эдийн засгийн комисс нь “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурлын эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагаа сэдэвт дэд хуралдааныг 2015 оноос эхлэн зохион байгуулж байгаа болно.


