Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгээс их, дээд сургуулийн 3, 4 дүгээр дамжааны оюутнуудын дунд “Үндэсний аюулгүй байдалд тулгамдсан асуудал” сэдэвт уралдааны шилдгүүдийг тодруулж, тэргүүн байрын эздэд шагналыг гардуулах ёслолын ажиллагааг энэ сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн уралдааны шилдгээр МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн оюутнууд тодорсон нь онцлог байв. Тус уралдааны тэргүүн байрыг оюутан Б.Тэмүүлэн, дэд байрыг оюутан Н.Анударь, гутгаар байрыг оюутан Г.Алтанхишиг нар тус тус эзэллээ.
Стратеги судалгааны хүрээлэнгээс оюутнуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний байдлыг хангахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх хүрээнд үндэсний аюулгүй байдалд тулгамдсан асуудлыг хөндөх, үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох зорилготойгоор тус хүрээлэнгийн захирал, дэслэгч генерал Л.Моломжамц, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Галсанжамц нарын нэрэмжит нийтлэлийн уралдааныг жил бүр уламжлал болгон ийнхүү зохион байгуулдаг билээ.