Стратеги судалгааны хүрээлэн болон ШУА-ын Олон улс судлалын хүрээлэн хамтран ОХУ-ын ШУА-ын Хятад, орчин үеийн Ази судлалын хүрээлэнгийн төлөөлөгчид “Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт хурлыг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийлээ. Хурлаар хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар харилцан санал солилцлоо.


