Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч  Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын Хэбэй мужийн Жанбэй хошууны Жанчхүүгийн даваанд байрлах 1945 оны Чөлөөлөх дайнд амь үрэгдсэн Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Тус арга хэмжээнд ҮАБЗ, БХЯ, ЗХЖШ, төрийн цэргийн байгууллага болон ҮБХИС, ДХИС-ийн төлөөлөл, Стратеги судалгааны хүрээлэнгээс оролцлоо.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус цогцолборт байрлах Монгол-Зөвлөлтийн дайчдын бунхан болон музейг үзэж сонирхон түүхэн үзмэр гэрэл зургуудыг дурсгав.

Жанчхүүгийн даваанд болсон тулаанд Монгол Ардын Хувьсгалт цэргийн 56 байлдагч амь насаа алдаж шархадсан бол Зөвлөлтийн улаан армийн 67 цэрэг амь насаа алдаж, Хятадын ард түмнийг чөлөөлөх үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан түүхтэй. Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдыг Жанбэй хошууны Ехулин ууланд буюу Жанчхүүгийн даваанд оршуулсан бөгөөд хожим нь Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолбор байгуулсан байна.

Similar Posts