БНХАУ-ын Тяньжин хотод 2025 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаран улсын төр, засгийн тэргүүн нар оролцлоо.

Уулзалтаар олон улсын аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, соёлын салбар дахь ШХАБ-ын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, 24 баримт бичгийг баталгаажуулж, Тяньжиний тунхаглал гаргалаа.

Эх сурвалж: https://ria.ru/20250901/kitay-2038853574.html

“Шанхайн хамтын ажиллагааны байгууллага+” өргөтгөсөн уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Даян дэлхийн засаглалын санаачилга” танилцуулсан нь олон улсын харилцаа, аюулгүй байдал судлаачдын анхаарал татаж байна.

Similar Posts