Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын VII уулзалт Бээжинд есдүгээр сарын 2-ны өдөр болов. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан тус гурван талт уулзалтаар сүүлийн гурван жилийн хугацаанд хийгдсэн ажлыг дүгнэж, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцлээ. Тус уулзалтаар Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр тохиролцов.
