“Цөмийн зэвсэг ба олон улсын нөхцөл байдал” эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 25-ны өдөр ССХ-ийн хурлын танхимд зохион байгууллаа. Хуралд Ц.Мөнхбаяр, У.Мөнхбат, Д.Эрдэнэцогт нарын судлаач шинжээчид Олон улсын харилцаан дахь цөмийн зэвсгийн талаарх үзэл баримтлалын өөрчлөлт, цөмийн зэвсгийн хор уршиг, болзошгүй аюул эрсдэлээс сэргийлэх зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, тэдгээрийн хими, биологи, цацраг, цөмийн аюул эрсдэлийг бууруулах, даян дэлхийг үй олноор хөнөөх зэвсгээс ангижруулах нь энх тайван, аюулгүй байдлын тулгамдсан асуудлын нэг юм. Монгол Улс үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийнхаа үүднээс дээрх аюул эрсдэлийг бууруулахад НҮБ, Европын Холбоо, дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэх нь зүйтэй талаар судлаачид байр сууриа илэрхийлж байсан юм.
Уг хуралд Стратеги судалгааны хүрээлэн, Цөмийн энергийн комисс, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, БХИС-ийн судлаач, шинжээчид, мэргэжилтнүүд оролцов.