ОХУ-ын Статистикийн газраас 2022 оны нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг гаргажээ. Өнгөрсөн оны ОХУ-ын нийгэм – эдийн засгийн гол үзүүлэлтийг тоймловол дараах байдалтай байна.
ОХУ-ын статистикийн газраас ДНБ-ний жилийн дүнг дөрөвдүгээр сард гарах тул энэ удаад 1-9 сарын хугацааны үзүүлэлтийг оруулсан байна.
А. Аж үйлдвэрлэлийн индекс 2022 оны 12 дугаар сарын байдлаар 99.4 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 95.7 хувь болж буурсан байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.6 хувь буурчээ. Үүнд:
- Ашигт малтмалын олборлолтын индекс өнгөрсөн оны мөн үеэс 100.8 хувь буюу 0.8 хувиар өссөн байна. Тухайлбал нүүрсний олборлолт 99.2 хувь буюу 0.8 хувиар буурсан бол газрын тос, байгалийн хийн олборлолт өнгөрсөн оноос 100.7 хувь буюу 0.7 хувиар өсжээ. Төмрийн хүдрийн олборлолт 95.5 хувь буюу 4.5 хувь болж буурсан бол бусад ашигт малтмал 105.6 хувиар буюу 5.6 болж өссөн байна.
- Боловсруулах үйлдвэрлэлийн индекс өмнөх оны мөн үеэс 98.7 хувь буюу 1.3 хувиар буурсан байна. Үүнд:
- Хүнсний үйлдвэрлэл 100.4 хувь буюу 0.4 хувь өссөн;
- Сүлжмэлийн үйлдвэрлэл 91.7 хувь буюу 8.3 хувь буурсан;
- Оёмол хувцас үйлдвэрлэл 102.1 хувь буюу 2.1 хувь өссөн;
- Кокс болон газрын тосны бүтээгдэхүүн 99.6 хувь буюу 0.4 хувиар буурсан;
- Химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 96.2 хувь буюу 3.8 хувиар буурсан;
- Эмийн үйлдвэрлэл 108.6 хувь буюу 8.6 хувиар өссөн;
- Төмрийн үйлдвэрлэл 99.2 хувь буюу 0.8 хувиар буурсан;
- Компьютер, дурангийн үйлдвэрлэл 101.7 хувь буюу 1.7 хувиар өссөн;
- Цахилгаан хэрэглэлийн үйлдвэрлэл 96.3 хувь буюу 3.7 хувиар буурсан;
- Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл 55.3 хувь буюу 44.7 хувиар буурсан нь хамгийн өндөр бууралтыг үзүүлжээ.
Б. Хөдөө аж ахуйн индекс 2022 оны 12 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 110.2 хувь 10.2 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Үүнд:
- Үр тарианы хураан авалт өмнөх оноос 26.7 хувиар өссөн,
- Мал аж ахуй 0.7 хувиар буурсан.
Өрнөдийн орнуудын зүгээс тавьсан хориг арга хэмжээний үед ОХУ-ын эдийн засаг дасан зохицож байгаа гэж хэлж болохоор байна. Тухайлбал, аж үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох газрын тос, хийн олборлолт буураагүй байна. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үүнд газар тариалангийн салбарт өмнөх онуудаас их хэмжээний дэвшил гаргажээ. Гэхдээ ОХУ-ын хамгийн хүндээр тусаж буй салбар нь машин үйлдвэрлэл хэвээр байна. Мөн өндөр технологийн салбарт тодорхой тоног төхөөрөмжүүд дутагдалтай байна.