“Эрсдэлд суурилсан Тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ХЗДХЯ, БСШУЯ, БОАЖЯ, МУЗН болон ДХИС-иас хамтран энэ сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тус бага хуралд ССХ-ийн Эдийн засгийн аюулгүй байдлын судалгааны төвийн судлаач Н.Энхбаяр “Монгол Улсад урьдчилан сэрэмжлүүлэх, урьдчилан арга хэмжээ авах тогтолцоог хөгжүүлэх зарим асуудал” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
Түүний илтгэлд Олон улсын цаг уурын байгууллагаас санаачилж, улс орнуудад хэрэгжүүлэхийг уриалж буй “Early Warning, Early Action” буюу урьдчилан сэрэмжлүүлэх, урьдчилан арга хэмжээ авах тогтолцоог Монгол Улсад хөгжүүлэхийн тулд нэн тэргүүн ээлжид авах удирдлага, зохион байгуулалтын зарим арга хэмжээний талаар болон Улаанбаатар хотод тулгарч буй үерийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээ, технологийн талаар тусгасан нь хуралд оролцогчдын анхаарлыг ихээхэн татсан байна.