Стратегийн Судалгааны Хүрээлэн, АНУ-ын Даниел К.Иноуэгийн Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төв (DKI APCSS) хамтран Монгол-АНУ-ын аюулгүй байдлын асуудлаарх анхны яриа хэлэлцээг Улаанбаатар хотноо энэ сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж ССХ-ийн захирал, бригадын генерал Б Даваадорж үг хэлж DKI APCSS-ийн төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, хоёр хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлов.

Улмаар Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвийн захирал адмирал Питер Гуматаотао ССХ-д энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын талаар санал солилцох явдал юм.

Similar Posts