БНХАУ-ын Шанхай хотод болж буй Олон улсын худалдааны Экспо үзэсгэлэнгийн явцад Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академиас боловсруулан гаргасан “Дэлхийн нээлттэй байдлын 2023 оны тайлан”-г өчигдөр буюу 11 дүгээр сарын 7-ны өдөр танилцууллаа.
Энэ тайланг Хятадын Нийгмийн ШУА болон Дэлхийн Эдийн засаг, улс төрийн судалгааны хүрээлэн хамтран боловсруулсан юм. Тайлангаас үзвэл Дэлхий нийтийн нээлттэй байдал 2008 оноос хойш буурах хандлагатай байгаа бөгөөд бүс нутаг, улс орон тус бүрээр хандлага нь өөр өөр байна.
Дэлхийн нээлттэй байдлын тайланд тусгагдсан 2022 оны Нээлттэй байдлын индекс нь 2008 оны 0.7975 индексээс буурч 0.7542 гэсэн үзүүлэлтэд хүрчээ. Өндөр хөгжилтэй улс орнуудын индекс 2008-2022 онд 0.8543-0.7882-т хүрч буурсан бол хөгжиж буй улс орнуудын индекс 0.6741-0.7067-д хүрч сайжирчээ.
Эх сурвалж: www.chinadaily.com.cn