Гэр бүл бол аливаа улс үндэстний эв нэгдэл, соёл иргэншил, хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах баталгааны язгуур орчин юм. XXI зууны дэлхийн даяаршлын нэг ноцтой үр дагавар гэвэл улс, үндэстэн задарч бутрахад хүргэдэг “гэр бүл салалтын үзэгдэл”-ийн талаар судлаачид, эрдэмтэд сэрэмжлүүлэн бичдэг болжээ. Үүнтэй уялдуулан өндөр хөгжилтэй улс орнууд “хос баганат буюу бүтэн гэр бүлийг хамгаалах” асуудалд онцгой ач холбогдол өгч хуулийн өвөрмөц заалтуудаар зохицуулдаг болсон. Өнөөгийн Монгол Улсын гэр бүлд дараах зөрчилт үзэгдэл илэрч байна.

  1. Гэр бүлийн олон хэлбэр. Судлаачдын тогтоосноор гэр бүлийн 9 хэлбэр (нийлмэл, дан, өрөөсгөл, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй, улс дамнасан, олон соёлт, хамтран амьдрагч, гэрээт, ижил хүйстэн) илэрсэн.
  2. Гэр бүл салалт. Монгол Улсад жилд дунджаар 20 орчим мянган шинэ гэр бүл бүртгүүлж, 4000 орчим гэр бүл салдаг гэсэн статистик бий. 2002 онтой харьцуулахад 2018 онд гэр бүл салалт 4 дахин өссөн, 10 болон түүнээс дээш жил амьдарсан хосуудын салалт ихэссэн нь судалгаагаар тогтоогджээ.
  3. Гэр бүлийн хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг жил ирэх тутам ихсэж, хохирогч нь ихэнхдээ эмэгтэйчүүд байна.

Similar Posts