ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгээс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын талаарх нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтэд, аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн судлаачид оролцсон бөгөөд хуульч, академич С.Нарангэрэл, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбат нар ҮАБҮБ баримт бичгийн эрэмбэ, төрөл болоод ҮАБҮБ-ын өөрчлөлт, шинэчлэлийн асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, академич С.Нарангэрэл “ҮАБҮБ нь төрлийн хувьд эрх зүйн акт, эрэмбийн хувьд Үндсэн хууль, хуулийн дараа эрэмбэлэгдэнэ гэсэн бол судлаач О.Машбат “ҮАБҮБ нь улс төрийн баримт бичиг юм” гэсэн тодорхойлолтын үндэслэл, саналуудыг гаргаж оролцогчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй тайлбар өгч, судлаачид энэ чиглэлээр өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй солилцов.