Стратеги судалгааны хүрээлэнгийн зөвлөх, доктор, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Р.Болд тус хүрээлэнгийн судлаачидтай энэ сарын 15-ны өдөр уулзаж, чөлөөт ярилцлага хийлээ.
Тэрээр тус хүрээлэнг анх үүсгэн байгуулж байсан түүхийн талаар дурдаж, Монгол Улсын гадаад аюулгүй байдлын орчин, хэтийн төлөвийн талаарх өөрийн санаа бодлоо судлаачидтай хуваалцлаа. Улмаар үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад судалгааны байгууллагын болон судлаачдын оролцоо, хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг сануулж, энэ чиглэлд олсон амжилтаа бататган, идэвх санаачилгатай, мэдээлэл сайтай байх нь чухлыг онцлов.