ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалын захирамжаар Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, профессор, бригадын генерал Б.Даваадоржийг 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, ҮАБЗ-ийн орон тооны шинжээчээр томилов.
Тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, хурандаа Ж.Мэндээг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын захирамжаар мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар дэвшүүлэн томилов.
Шинээр томилогдсон удирдлагад ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.