Өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 12 дугаар сарын 8-нд Кремльд шагнал гардуулах ёслолын үеэр Владимир Путин удахгүй болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдсэн бол өчигдөр Даваа гарагт ОХУ-ын Сонгуулийн төв хорооны орлогч дарга Николай Булаев ”2024 оны сонгуульд ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч В.Путиныг нэр дэвшүүлэхийг дэмжсэн сонгогчдын санаачилгын бүлгийн мэдэгдлийг хуулиар тогтоосон хугацаанд Сонгуулийн төв комисс хүлээн авлаа” хэмээн мэдэгдсэн зэргээс харахад Оросын одоогийн Ерөнхийлөгч ирэх оны сонгуульд дахин өрсөлдөх төлөвтэй байна.
В.Путин өчигдөр 12 дугаар сарын 11-нд Архангельск мужийн Северодвинск хотын “Севмаш” усан онгоцны үйлдвэрт хүрэлцэн ирж, Красноярск цөмийн шумбагч хөлөг онгоц, эзэн хаан III Александр цөмийн шумбагч хөлөг онгоцонд төрийн далбааг мандуулах ёслолд оролцлоо. Мөн үеэр В.Путин “Номхон далайн флотын нэг хэсэг болох Эзэн хаан III Александр, Красноярск цөмийн шумбагч хөлөг онгоцнууд Оникс ба Калибр далавчит пуужингаар зэвсэглэсэн бөгөөд цаашид тэднийг Циркон хэт авианы пуужингаар зэвсэглэх төлөвлөгөөтэй байгаа” хэмээн мэдэгдлээ.
Эх сурвалж https://29.ru/text/politics/2023/12/11/73007081/?imageViewer=ivRecord