Европын холбоо өнгөрсөн оны зургаадугаар сард ОХУ-ын эсрэг зургаа дахь удаагийн багц хоригт усан онгоцоор тээвэрлэх газрын тосыг 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхэлж хориглосон бол энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхэлж бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэхийг хориглож байна. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард G7-ын сангийн сайд газрын тосны үнийн дээд хязгаар тогтоосонтой холбоотой Европын зарим улс орон тэр дундаа газарзүйн байршлаас шалтгаалан ОХУ-аас газрын тос авахаас өөр арга байхгүй бол уг хязгаарлалт үйлчлэхгүй юм.
Болгар улс 2024 оны сүүл хүртэл газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг авах боломжтой. Харийн Хорват улс 2023 оны эцэс хүртэл газрын тос авах эрэхтэй байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар газрын тосны бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоосон нь ОХУ-ыг тус бүтээгдэхүүнийг Азийн орнууд тэр дундаа Хятад, Энэтхэг улсад илүү ихээр нийлүүлэх болно. Энэ нь манай улсын транзит тээврийг нэмэгдүүлэх боломжтой юм.