HIMARS тийрэлтэт артиллерийн пуужингийн систем
Америкаас Украинд нийлүүлж буй M142 загварын тийрэлтэт артиллерийн пуужингийн HIMARS систем нь ойролцоогоор 70 км-ийн зайд 16 секундын хугацаанд 6х6 пуужингаар харваж байна (зураг дээр).
HIMARS пуужингийн системийг бүтээх ажлыг АНУ-ын Lockheed Martin компани 1994 онд эхлүүлж, 2000-аад оны эхээр бүтээсэн бөгөөд уг системийг 2005 оноос зэвсэглэлд оруулж, Ирак, Сири, Афганистанд амжилттай туршиж, Сингапур, АНЭУ, Йордан, Румын, Украины зэвсэглэлд нийлүүлсэн бол цаашид Польш, Литва, Эстони, Латви, Австрали улс худалдан авах төлөвтэй байна.
HIMARS системийн пуужинг янз бүрийн байлдааны үүрэг зориулалтаар ашиглаж болдог байна. Жишээлбэл, бэхлэлтийг устгахын тулд байлдааны толгой нь бэхлэлт дотор дэлбэрэхэд зориулагдсан тохиргоотой бол задгай талбайд амьд хүчийг устгах, хэлтэрхий тархалтыг нэмэгдүүлэхийн тулд агаарт тэсрэлт хийхээр бас зориулагдсан.
Тухайлбал, 90 кг жинтэй агаарт тэсрэх хошуутай 227 мм-ийн M30A1 пуужингийн шинэ хувилбарт 160,000 ширхэг гянтболдын хэлтэрхийнүүд байна.
Өндөр нарийвчлалтай HIMARS системийн байгаа онох цэц нь 3 метр байна.