Сербийн нийслэл Белград хотод сөрөг хүчний жагсагчид өчигдөр хотын захиргааны байр руу хүчээр нэвтрэхийг оролдсон ч цагдаа нар нулимс асгаруулагч хийгээр шүршиж жагсаалыг хүчээр тараасан байна. Мөргөлдөөний үеэр хоёр цагдаа шархадсан бөгөөд хотын захиргааны байр руу дайран орсон 35 гаруй оролцогчийг баривчилсан байна.
Саяхан арван хоёрдугаар сарын 17-нд явагдсан Сербийн орон нутгийн болон парламентын сонгуулиар “Ерөнхийлөгч Александр Вучич болон түүний эрх баригч Сербийн дэвшилт нам саналын хуудас бөглөх, сонгогчдод хээл хахууль өгөх болон бусад аргаар сонгуулийн дүнд будлиан үүсгэж, эрх мэдлээ хэвээр авч үлдсэн” хэмээн сөрөг хүчнийхэн мэдэгдэж байна.
Харин Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич сөрөг хүчний энэхүү мэдэгдлийг “утгагүй, худал” хэмээн нэрлэж, уг үймээн самууныг гаднын хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй бөгөөд аль ч нам олонхын эвсэл байгуулж чадахгүй тохиолдолд дахин шинээр сонгууль явуулна гэдгээ мэдэгдэж байна.