БХАТИХ-ын XIV удаагийн анхдугаар чуулган энэ сарын 5-нд, Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 14 дэх Үндэсний Хорооны анхдугаар чуулган нэг хоногийн өмнө буюу 4-ний өдөр Бээжин хотноо тус тус хуралдах гэж байна. “Хоёр чуулган”-ны үеэр Хятадын эрх баригчид ДНБ-ий жилийн өсөлтийн зорилт, түүнд хүрэх олон төрлийн бодлогын арга хэмжээ зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилт зэргийг танилцуулах болно.
Энэ жилийн хоёр чуулганаар хэлэлцэх асуудлууд дундаас хамгийн их анхаарал татаж буй нь төрийн байгууллагуудын удирдах албан тушаалд орох өөрчлөлт юм. Өнгөрсөн ням гарагт нам, төрийн байгууллагыг шинэчлэх төлөвлөгөөний төслийг танилцуулж, төрийн байгууллагын удирдах албан тушаалд томилогдох нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг хэлэлцэж эхлээд байна.
Эх сурвалж: globaltimes.cn